Эрдэнэс Метан ХХК байгуулагдав
“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр байгуулагдсан Төрийн өмчит компани юм.
“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр Монгол Улсын нүүрсний сав газруудад нүүрсний давхаргын метан (НДМ) хийн эрэл, хайгуул, нөөц тогтоох, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь эзэмшил бүхий төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.

“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр байгуулагдсан Төрийн өмчит компани юм.

“Эрдэнэс метан” ХХК-тай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний ордод нүүрсний давхрагын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан.

Таван Толгой ордын “Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-т талбайн өрөмдлөг, хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлуулав.

НДМ төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хамтарсан компани байгуулах эрхийг Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-өөр батлав

“Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа.

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс Метан” нь Австралийн “Жейд Метан” компанитай хамтран ажиллаж, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн метан хийн хайгуул хийж, нөөц тогтоох ажлыг эхлүүллээ.

АМГТГ-ын техникийн зөвлөлийн хурлаар эрлийн ажлын тайланг дүгнүүлж хамгаалав

Үндэсний геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой буюу 2019 оны “Метан хийн эрлийн шилдэг компани”-аар “Эрдэнэс Метан” ХХК шалгарлаа.

Тавантолгойн XXXIII хайгуулын талбайд метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн худалдан авах гэрээнд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” ХХК-ийн захирал Д.Амар нар өнөөдөр гарын үсэг зурав